ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР МЕДАЛИАР ШАГНАЖ, ЗАРИМ ИРГЭНД ТЭТГЭМЖ ГАРДУУЛАВ

IMG_0775

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах Олон улмын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэнд дүүргийн шагнал, тэтгэмж олгох батламжийг 12 дугаар сарын 3-нд гардуулж өглөө.

Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар 10 дугаар хорооны иргэн “Чадварлаг” бүлгийн гишүүн Д.Алтанцимэг, Л.Нямхүү, 8 дугаар хорооны иргэн Д.Алтанбулаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн “Гэгээлэн” төрийн бус байгууллагын тэргүүн Уянга нарыг шагнасныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд гардуулан өгөв.

Мөн 10 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Алтанцэцэг, Ц.Дэмбэрэл, 13 дугаар хорооны иргэн Т.Саруултөгс нарт буцалтгүй тусламж олгох батламж гардуулж, “Гэгээлэн” Төрийн бус байгууллагын хүүхдүүдэд хөлөгт тоглоом бэлэглэсэн юм.

IMG_0705

IMG_0772

IMG_0807

IMG_0720

IMG_0727

Leave a Reply

  • Facebook