ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДЫН НЭРЭМЖИТ “МИНИЙ ӨВ СОЁЛ-МОНГОЛ БИЧИГ МИНУ” АЯНЫ ЭХНИЙ ШАТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

IMG_1233

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын нэрэмжит “Миний өв соёл-Монгол бичиг мину” аяны эхний шатны шалгаруулалт 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр амжилттай өндөрлөв.

Аяны төгсгөлд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар сургуулиудын аяны хаалтын ажиллагаанд оролцож, сурагч, багш нарын монгол бичгээ сурсан байдал, уран бүтээлийн үзэсгэлэн үзэж сонирхсон юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д. Ганболд 12 дугаар сарын 4-нд 50 дугаар сургуулийн “Миний өв соёл-Монгол бичиг мину” арга хэмжээнд оролцсон. Тус сургуулийнхан үндэсний хувцасаараа жигдэрч, монгол бичгийн үзэсгэлэн, уран бүтээлийн дээжсээсээ сонирхууллаа.

Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нар ерөнхий боловсролын 50, 57, 72, 39 дугаар сургуулийн “Миний өв соёл-Монгол бичиг мину” арга хэмжээний хаалтын ажиллагаанд оролцож хүндэтгэл үзүүллээ. Аяны хүрээнд сургуулийн сурагч, багш нар монгол бичгээрээ уншиж, бичиж сурсан төдийгүй уран бичлэг, татлаган бичлэг, өөрсдийн монгол бичгээр урласан бүтээлүүдийнхээ дээжээр сургууль бүр өөрийн онцлогтой үзэсгэлэн гаргаж зочид төлөөлөгчид, багш, сурагчид, эцэг, эхчүүддээ тайлагналаа.

IMG_1250

IMG_1257

IMG_1271

IMG_1287

IMG_1289

IMG_1290

IMG_1294

IMG_1299

IMG_1303

IMG_1490

IMG_1482

IMG_1487

IMG_1508

IMG_1510

IMG_1525

IMG_1540

IMG_1633

IMG_1689

IMG_1720

IMG_1735

IMG_1737

IMG_1744

IMG_1762

IMG_1777

IMG_1834

IMG_1841

IMG_1883

IMG_1902

IMG_1936

IMG_1922

IMG_2093

IMG_2110

IMG_1973

IMG_1958

IMG_2065

IMG_2058

 

Leave a Reply

  • Facebook