АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

ai-1

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр дүүргийн ИТХ-ын даргын өрөөнд боллоо.
Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ц.Ганболд, Ж.Чимэдцогзол, Иргэний оролцооны хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, Замын цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга Р.Төмөрбаатар,  Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сүмбэрхүү, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа  нар оролцов. Энэ удаагийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” хэлэлцэж хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хийсэн  ажилтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, УИХ, Засгийн газар, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлого, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, шинэлэг бүтээлч ажил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын явц, үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажлын заавар, зөвлөгөө, үнэлэлт дүгнэлт өгөхөд ажлын хэсгийн зорилго оршино.
Ажлын хэсэг 2015 оны арванхоёрдугаар сарын 14-18-ны өдрүүдэд ажиллахаар боллоо.

ai-2

AI-3

ai-4

Leave a Reply

  • Facebook