МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, МОНГОЛ БИЧГЭЭР ДАВАЛГААЛСАН ӨДРҮҮД

IMG_0832

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Миний өв соёл Монгол бичиг мину” сэдэвт аян тус дүүргийн бүх сургуулиудад сарын хугацаатай зохиогдож өндөрлөж байна. Энэ сарын 3-нд тус аяны хаалтын үйл ажиллагаа дүүргийн 49 дүгээр сургуульд дээр , 12   дугаар сарын 4-нд 39, 50, 57, 72 дугаар сургууль дээр болж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар арга хэмжээнүүдэд оролцсон юм. Сургуулиуд өөр өөрийн онцлогтой байв. Тухайлбал, 49 дүгээр сургуулийн гаднах хаяг, танилцуулгаас эхлээд анги танхим, үзүүлэн, зурагт самбар нь тэр аяараа Монгол бичгээр бичигджээ. Аяны хаалтыг тохиолдуулаад бүх багш, сурагчид монгол дээлээр жигдэрсэн нь Монгол босоо бичигтэйгээ гайхалтай нийцсэн харагдаж байлаа. Нэг ёсондоо  Монгол өв соёл үнэртэх шиг мэдрэмж төрнө. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд “Миний өв соёл-Монгол бичиг мину” уралдаанд идэвхтэй оролцож монгол ёс заншил, монгол бичгээр амьсгалсан, давалгаалсан өдрүүдээр үргэлжилсэн юм.

 IMG_0830

             Ж. Баярмаа: Нэг сарын хугацаанд маш их зүйл хийлээ

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн захирал Ж. Баярмаатай “Миний өв соёл Монгол бичиг мину” сэдэвт аяны хаалтын арга хэмжээний талаар ярилцлаа.

 -Энэхүү аян хэднээс хэдний хооронд зохиогдов?

-11 сарын 4-өөс 12 сарын 4 хүртэлх нэг сарын аян юм. Энэ аяны хүрээнд ийм олон төрлийн ажил зохиолоо. Хаашаа л харна Монгол бичиг, өв соёл харагдахаар тохижуулсан байгааг та харж байгаа байх.

Өнөөдөр танай сургууль дээр “Миний өв соёл Монгол бичиг мину” сэдэвт аяны хаалтын үйл ажиллагаа болж байна. Захирлын хувьд та энэхүү үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит  “Миний өв соёл Монгол бичиг мину” аяны хүрээнд  зарласан Монгол бичгийн уралдаанд манай сургуулийн хамт олон багш, сурагчид, эцэг эхчүүд бүгд жигд маш сайн оролцсон. Энэ аяны хүрээнд  сургуулийн маань багш, сурагчдын дунд  Монгол бичгийн хурдан уншлага, цэвэр бичгийн  уралдааныг зарлалаа. Мөн сургуулийнхаа сүлд дуугаа болон Төрийнхөө дууллаа  Монгол бичгээр бичиж байршууллаа. Түүнчлэн 7-12 дугаар ангийн бүх сурагчид нэрээ Монгол бичгээр бичээд ангидаа байрлуулж, ангийн буланг Монгол бичгээр хийлээ. Ингээд зогсохгүй багш, сурагчид, эцэг, эхчүүдийн дунд хичээнгүй бичгийн уралдаан зарлаж, Монгол бичгийн дурсгал, хэлбэр, хөгжлийг илэрхийлсэн самбарыг тохижуулсан. Мөн багш нартаа зориулж Монгол бичгийн цахим сургалт зохион байгуулсан. Үүнийг зохион байгуулснаар төгсөх ангийн сурагчдын суурь боловсролын болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг Монгол бичгээр бичээд байгаа. Манай бүх багш нар бичиж сурсаныг хэлэхэд таатай байна. Монгол ардын зүйр цэцэн үгийг Монгол бичгээр бичиж сургуулийнхаа өнцөг булан бүрт, шат болгонд тавьж байрлуулж, Монгол бичгийн үүсэл хөгжил болон бийрийн бичгийн сургалтыг зохион байгуулсан. Багш Б. Пүрэвсүрэн маань “Босоо бичиг мину” сэдэвт дугуйлан зохион байгуулсан. Түүнээс гадна  анги хамт олноо сурталчилсан Монгол бичгийн ханын сонин гаргаж, бүх анги танхимын нэрийг болон сургуулийнхаа гадна талын хаягийг Монгол бичгээр хөрвүүлж тавьсан,  багш, сурагч, эцэг эхчүүдийн заах арга нэгдлийн бүтээлийн үзэсгэлэн гаргасан гээд аяны хүрээнд олон ажил хийж гүйцэтгэлээ.  Аяны хүрээнд хийсэн хамгийн том ажлын нэг бол Монгол ёс заншлын номын өргөөг гэр хэлбэрээр байгуулж сургуулийнхаа хоёр давхарт байрлуулсан явдал юм.

Нийт хэчнээн багш, сурагчид уг арга хэмжээнд оролцов?

-9  бүлгийн 230 сурагч жигдхэн оролцсон. Нийт 50 багш бүх үйл ажиллагаанд жигд оролцсон.

IMG_0834

Б. Пүрэвсүрэн: Маш олон үр дүнтэй ажлыг зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн багш Б. Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Энэхүү аяны онцлог, ач холбогдлыг багш хүний хувьд хэрхэн дүгнэх вэ?

-Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д. Ганболдын санаачилгаар 2015 оны 11 дүгээр сарын дөрөвнөөс 12 дугаар сарын дөрөвнийг дуустал сарын хугацаатай “Миний  өв соёл Монгол бичиг мину” нэртэй уралдааныг санаачлан зохион байгуулж байна. Аяны хүрээнд сурууль дээрээ ажлын төлөвлөгөө гаргаад хамгийн гол нь нийт хүүхдүүдийг Монгол бичигтээ дур сониролтой болгох, хэрэглээ болгох, үндэсний өв соёлоороо бахархах зэрэг энэ бүхэн рүү чиглэсэн олон төрлийн ажлыг сургууль дээрээ төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгууллаа.  Ерөнхийдөө уран бичлэг, цахим бичлэг, хичээнгүй бичлэг гэх мэт маш олон төрлийн уралдааны үр дүнтэй зохион байгууллаа. Хамгийн гол онцлог ажил бол бүх ангиудын хаягуудыг Монгол бичгээр шинэчиллээ. Сургууль маань ороод ирэхэд үүднээсээ эхлээд Монгол бичгийн өргөө угтахаар дорвитой зүйлийг хийсэндээ манай хамт олон баяртай байна. Төлөвлөгөөний дагуу хаалтын үйл ажиллагаа явагдаж байна. Монгол ёс заншлын гэрийг бас тохижуулсан.

IMG_0858

Сурагчдын оролцоо идэвх, гол нь дур сонирхол нь ямархуу түвшинд байна вэ. Цаашид жил болгон уламжлал болгох боломж байна уу?

-Дөнгөж үсгээ үзэж байгаа  долдугаар ангийн хүүхдүүд өөрийнхөө нэрийг Монгол бичгээр бичих, цаашлаад хурдан уншиж бичиж сурах юмсан, бийрийн бичиг сурах юмсан хүсэлтэй байгаа нь энэ аяны хүрээнд харагдлаа. Багш хүний хувьд баяртай байна даа. Мэдээж жил болгон уламжлал болгон зохион байгуулаасай гэж хүсч байна.

IMG_0864

IMG_0890

IMG_1106

IMG_1281

IMG_1489

IMG_1468

IMG_1552

IMG_1340

IMG_1321

IMG_1516

IMG_1730

IMG_1865

IMG_1739

IMG_1830

IMG_1470

IMG_2067

IMG_2044

IMG_1896

IMG_1944

IMG_1487

IMG_1308

IMG_1706

  IMG_0998

IMG_0335

IMG_0412

IMG_0566

IMG_0628

IMG_0639

Leave a Reply

  • Facebook