7 ДУГААР ХОРООНД 224 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ БОЛНО

224-1

Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж ашиглалтад  хүлээн авахад бэлэн болоод байна.  Цэцэрлэгийн гадна тохижилтыг ч давхар шийдвэрлэхээр төлөвлөсний дагуу ажлыг гүйцэтгэн шинээр баригдсан 224  дүгээр цэцэрлэгийн нээлтийн ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11.30 цагт хийхээр төлөвлөжээ.  Нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд болон холбогдох албаны хүмүүс оролцоно. 224 дүгээр цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр  “Бөртэ трейд” компани ажилласан байна.

224-2

Leave a Reply

  • Facebook