Д.ГАНБОЛД: МОНГОЛ ТҮМНИЙГ ДЭЛХИЙД ДУУРСГАХ ТОМ СОЁЛ МОНГОЛ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ МИНЬ ЮМ

 IMG_1089

Боловсрол  хөгжлийн чиглэлээр хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа дүүрэг бол Чингэлтэй. Тус дүүргийн Засаг дарга Д. Ганболдтой ярилцлаа.

Боловсролтой ойрхон байж, энэ салбарт олон үр дүнтэй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа Засаг даргын нэг бол та. Яагаад энэ салбарыг илүү онцлох болов?

-Одоогийн хүүхэд багачуудаас Монгол орны ирээдүй хамаарна. Боловсролгүй байна гэдэг  бид бусдаас хоцроно гэсэн үг. Боловсролтой оюунлаг Монгол хүүхэд эх орноо хөгжүүлнэ шүү дээ. Ийм учраас бид боловсролыг дээдлэж, тодорхой арга хэмжээг зохион байгуулж байдаг. Түүний нэг нь дүүргийнхээ бүх ерөнхий боловсролын сургуулийн дунд сарын хугацаатай зохион байгуулсан “Миний өв соёл-Монгол бичиг мину” сэдэвт Монгол бичгийн уралдаан юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн  ерөнхий боловсролын бүх сургуулиудад Монгол бичгийн аянг сарын хугацаатай зарлалаа. Санаачлагчийн хувьд та үр дүнг нь хэрхэн дүгнэж байна вэ?   

-Энэ жил Монгол бичгээ дээдлэсэн уралдааныг дүүргийн бүх сургуулиудад Засаг даргын нэрэмжит болгон зарлаж байна. Үүний цаана Монгол Улс, монголчууд маань Монголоороо л үлдэх юмсан гэдэг миний чин хүсэл байгаа юм. Монголоороо байхын тулд Монгол босоо бичиг маань төрийн бичиг болоосой гэж би хүсдэг. Эрт орой хэзээ нэгэн цагт  төрийн бичиг болно гэдэгт итгэлтэй байдаг. Монгол түмнийг дэлхийд үлдээж, дэлхийд дуурсгах ганц том соёл маань хэл, бичиг маань. Энэ утга агуулгын нэгээхэн хэсэг нь бидний явуулж буй  Монгол бичгийн уралдаан тэмцээн юм шүү дээ. Манай дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид  маш идэвхтэй оролцож байгаа. Бид бүх сургуулиудаараа явж уралдааны явцтай танилцаж байна. Өнөөдөр л гэхэд энэхүү аяны маань хаалт Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль дээр болсон. Багш, сурагчдаас гадна эцэг, эхчүүд хүртэл маш идэвхтэй оролцож байна шүү дээ. Эцэг, эхээр дамжаад  соёл урлагаа дагаад хөгжих гэсэн тэр эрмэлзлэл өрх айлд хүртэл очиж байна. Сургуулиуд дээр ирээд харахад гаднах хаягаасаа эхлээд анги танхим, үзүүлэн, сурагчдын өнгө төрх цаанаа л өөр харагдаж, халуун дулаан уур амьсгалыг төрүүлж байна. Бахархахгүй байхын арга алга даа.

IMG_0966

-Та бүхний санаж сэдсэн ажил биелэлээ олж  Чингэлтэй дүүрэг “Номын өргөө”-тэй боллоо. Энэ үйл ажиллагаа олон хүний талархалыг хүлээж эхлээд байна. Таны бодлыг сонсоё?

-Ер нь Чингэлтэй дүүргийн хувьд хүүхэд багачуудтай хамгийн ойр байхыг хичээдэг. Түүний нэг тод илрэл нь сая Чингэлтэй дүүрэг маань “Номын өргөө” хэмээх сайхан өргөөтэй болж, нээлтийг нь хийлээ. Өргөөний маань гол онцлог нь Чингэлтэй дүүргийн нийт 51 мянган хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд оршино. Зөвхөн  Чингэлтэй дүүргийн 51 мянган хүүхэд гэлтгүй номд дуртай хүүхэд болгоны очих дуртай орчин байгаасай гэдэг зорилго  цаана нь давхар бийг хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, “Хүүхэд болгоныг номын ертөнцөд аялаасай” гэдэг гэгээн гэрэлтэй уриатайгаар нийслэлийнхээ бүх хүүхдүүдэд зориулсан “Номын өргөө” гэж ойлгож  болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань ч гэртээ байгаа юм шиг тав тухай орчинд бусад хүүхдүүдтэй эн зэрэгцэж “Хүүхдийн номын өргөө”-нөөс сэтгэлийн таашаал авах,  Монгол түмнийхээ болон дэлхийн шилдэг уран бүтээлтэй танилцах боломжтойг хэлэхэд таатай байна. Бидний өвөг дээдсээс үр хойчдоо өвлүүлж өгсөн хамгийн гайхамшигтай том соёл бол  үлгэр, туульс, домог байдаг. Ядаж ардын аман зохиолоо мэднэ гэдэг маань Монгол Улсынхаа түүхийг мэднэ гэсэн үг шүү дээ. Түүхээ мэднэ гэдэг маань ирээдүйд бид бусдаас дутахгүй хүчирхэг байхын нэгэн хүчин зүйл юм. Тийм омогшилтой, хүчтэй зоригтой, ухаантай хүүхдүүдийг ирээдүйд хөтлөх ёстой. Нэг ёсондоо өндөр боловсрол эзэмшсэн хүүхдүүд маань Монголыг ертөнцийн чихнээ дуурсгасан, хүчирхэг  оюун ухаанаараа дэлхийг байлдан дагуулаасай гэдэг хүсэл мөрөөдөл юм даа.

IMG_1087

Чингэлтэй дүүрэг Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу “ТИКА”-тай хамтарч ажилладаг.  Засаг даргын хувьд танаас энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй биз ээ?

-ОХУ, БНХАУ гэх мэт улс орнуудын тэтгэлэгтэйгээр  суралцаж байгаа хүүхэд залуус олон байна. Түүний нэг жишээ бол “ТИКА”-гийн дэмжлэгтэйгээр цөөнгүй Монгол хүүхэд Туркт  суралцдаг. Манай дүүргээс ч  уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхэд цөөнгүй байдаг. Ер нь “Тика” буюу Туркийн хамтын ажиллагааны байгууллага  манай дүүрэгт одоогоор 5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Дандаа хүүхдийн төлөө, хүүхдийн боловсролын төлөө, эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийж байгаад нь талархаж явдаг. Энэ дашрамд  Туркийн ард түмэн, Монгол Улс дахь Элчин сайдын яам, “Тика”-д баярлаж явдгаа бас дахин илэрхийлье.

Эх сурвалж: боловсрол.сом

IMG_1131

IMG_1121

IMG_1053

 

IMG_1048

IMG_1106

IMG_1119

IMG_1289

IMG_1301

IMG_1547

IMG_1518

IMG_1334

IMG_1357

IMG_1751

IMG_1720

 

Leave a Reply

  • Facebook