ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН АНХНЫ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

IMG_2132

Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд баригдсан 150 хүүхдийн ортой анхны 224 дүгээр цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 8-нд болж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Баянбат, Засаг дарга Ц.Дуламжав, хороодын Иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга нар, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, 224 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 224 дүгээр цэцэрлэгийн нээлт дээр хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж, анх удаа дүүргийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 224 дүгээр цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан” гэдгийг онцлов.

Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Бөртэ трейд” ХХК, гадна цахилгааны шугамын ажлыг “И Энд Си-Иженеринг” ХХК гүйцэтгэжээ.

Чингэлтэй дүүрэг нь 13933 цэцэрлэгийн насны хүүхэдтэйгээс 67 хувь нь буюу 9354 нь цэцэрлэгт хамрагдаж байна.

7 дугаар хороо нь 13657 хүн амтайгаас 1269 нь буюу 9.3 хувь 2-5 насны хүүхдүүд юм. Тус хорооны сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих хүүхдийн 334 нь буюу 26.3 хувь нь цэцэрлэгт хамрагдаж 935 хүүхэд үлдэж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас 2016 оноос хүүхэд нэг бүрт тэгш боломж олгох, эрүүл, аюулгүй орчинд хөгжүүлж, төлөвшүүлэхэд чиглэсэн бие даасан цэцэрлэгийн барилгаас гадна орчин үеийн шийдэл-дизайн бүхий нэмэлт бүлгийг байгуулах ажлыг дүүргийнхээ түвшинд эхлүүлэхээр тооцоо судалгаа, зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна.

IMG_2243

IMG_2251

IMG_2259

IMG_2205

IMG_2265

IMG_2281

IMG_2328

IMG_2331

IMG_2338

IMG_2377

IMG_2386

IMG_2356

IMG_2299

IMG_2140

IMG_2157

 

IMG_2163

IMG_2174

IMG_2158

IMG_2148

IMG_2165

IMG_2361

IMG_2380

IMG_2430

IMG_2292

IMG_2426

IMG_2177

IMG_2178

IMG_2166

IMG_2170

IMG_2221

IMG_2397

IMG_2422

 

 

 

IMG_2418

IMG_2434

IMG_2185

IMG_2181

Leave a Reply

  • Facebook