ДҮҮРГҮҮДИЙН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУРГАЛТ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ

Нийслэлийн Архивчдын өдрийг тохиолдуулан дүүргүүдийн архив, бичиг хэргийн ажилчдын дунд зохион байгуулж буй сургалт, спортын арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн архивын үйл ажиллагааг түшиглэн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнуудын хүрээнд харилцан туршлага солилцлоо. Арга хэмжээг нээж Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар үг хэлэв.

_MG_0337

Үзүүлэх ажлын хүрээнд НАГ-ын дарга С.Гаваа, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар “Дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулж, бие даасан бүтцийн нэгж болгох, архивын сан хөмрөгөөс байгууллага, иргэдэд нэг цэгийн цахим үйлчилгээг үзүүлэх бодлого, зорилтыг 2015-2020 онд хэрэгжүүлж, үр дүнд хүргэх” талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, баталгаажууллаа.

_MG_0413

_MG_0421

Мөн үзүүлэх ажлын хүрээнд дүүргүүдийн хэмжээнд спортын “Нэгдсэн арга хэмжээ”-г 3 төрлөөр /Гар бөмбөг, ширээний теннис, дартс/ зохион байгуулж, нийслэлийн Архивын газар болон дүүргүүдийн 10 багийн 110 гаруй тамирчид оролцлоо.

89

1.Гар бөмбөгийн төрөлд: 1 дүгээр байр Хан-Уул дүүргийн ЗДТГ

2 дугаар байр Багахангай дүүргийн ЗДТГ

3 дугаар байр Чингэлтэй дүүргийн ЗДТГ

2.Дартсны төрөлд: 1 дүгээр байр Хан-Уул дүүрэг С.Баярмагнай, Г.Намсрайжав

2 дугаар байр Баянзүрх Б.Амартүвшин, Б.Халиунаа

3 дугаар байр Бага-Хангай Д.Хүрэлбаатар, Н.Өлзийцэцэг

3.Теннисний төрөлд эрэгтэй: 1 дүгээр байр Хан-Уул С.Баярмагнай

2 дугаар байр Чингэлтэй дүүрэг Б.Эрдэнэбаяр

3 дугаар байр Багануур дүүрэг Ш.Энхбат

Теннисний төрөлд эмэгтэй: 1 дүгээр байр Багануур дүүрэг Б.Туяа

2 дугаар байр Бага-Хангай дүүрэг С.Баасанхүү

3 дугаар байр Сүхбаатар дүүрэг Ч.Алтанзаяа

  1. Тэмцээнд байгууллагын нийт дүнгээр:

1.1 дүгээр байранд Хан-Уул дүүргийн ЗДТГ,

2.2 дугаар байранд Багахангай дүүргийн ЗДТГ,

3.3 дугаар байранд  Багануур дүүргийн ЗДТГ тус тус эзэллээ.

Leave a Reply

  • Facebook