Э.ДӨЛГӨӨН ЧЭЭЖ БОДОЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНИЙ 3 ДУГААР БАЙРАНД ШАЛГАРЧЭЭ

IMG_2612

Энэтхэг улсын Дели хотод  2015 оны 12 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд  болсон хүүхдийн чээж бодолтын  дэлхийн аварга шалгаруулах  20 дахь удаагийн тэмцээнд 61 орны 11 мянган хүүхэд оюун ухаанаа сорин өрсөлджээ. Тус тэмцээнд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Эрдэнэбатын хүү 8 настай Дөлгөөн оролцож цээж тогтоолтын ганцаарчилсан төрөлд 3 дугаар байр эзэлжээ. Монголоос оролцсон хүүхдүүд багаараа чээж тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байранд шалгарсан байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд  чээж тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан Э.Дөлгөөнийг 12 дугаар сарын 11-нд хүлээн авч уулзан баяр хүргэж, Чингэлтэй дүүргийн “Тэргүүний сурагч” медалиар шагнав.Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход замын зардлыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэн дэмжлэг үзүүлсэн юм.

IMG_2611

IMG_2603

IMG_2625

IMG_2655

IMG_2656

Leave a Reply

  • Facebook