ХЭНТИЙН АЙМГИЙН БАГШ НАРТАЙ ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

hentii-1

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутгийн зөвлөлийн урилгаар Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүд, цэцэрлэгийн эрхлэгч нар боловсролын чанарын шинэчлэл, сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлагаа түгээх, орон нутгийн багш нараас туршлага судлах зорилгоор “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ” сургалтыг 10 дугаар сарын 30, 31 болон 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Батноров, Бэрх, Мөрөн, НТБТ, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд нийт 200 гаруй багш, удирдах ажилтан хамрагдсан байна.

hentii-2

hentii-3

 

 

Leave a Reply

  • Facebook