ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ЗОРИЛТЫГ БАТАЛЛАА

zoril-2

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтын хэрэгжилтийг дүгнэж, 2016 оны зорилтыг батлах тухай Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Дүүргийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах  тухай, Дүүргийн 2016 оны төсөв батлах тухай, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж,  2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга М.Алтансүх нар тус тус танилцуулсныг хэлэлцсэн юм. Иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын Төлөөлөгчид хэлэлцэх асуудлуудтай танилцаад Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтын хэрэгжилтийг “Бүрэн хангалттай”, Дүүргийн Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний биелэлтийг “бүрэн хангалттай” гэж тус тус дүгнээд, дүүргийн нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилт, Дүүргийн Газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг тус баталлаа. Дүүргийн 2014 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 24тэрбум 998 сая 174.6 мянган төгрөгөөр, Нийслэлд төвлөрүүлэх орлогын дүнг 3 тэрбум 075 сая 193.7 мянган төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 16 тэрбум 398 сая 512.6 мянган төгрөгөөр мөн Дүүргийн төсвөөс Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 8 тэрбум 596 сая 977.4 мянган төгрөгөөр тус тус баталлаа. Хуралдааны үеэр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны тайланг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцууллаа.

zoril-2

zoril-3

zoril-4

zoril-5

Leave a Reply

  • Facebook