ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ЗОРИЛТЫГ БАТЛАВ

zoril-2

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан  2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтын биелэлтийг хэлэлцэн  “Бүрэн хангалттай” гэж дүгнэлээ.

Мөн Дүүргийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах  тухай , 2016 оны газар зохион байгуулалтын  тухай зэрэг асуудлыг  холбогдох хэлтсийн дарга нар нь танилцуулав.  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилт, дүүргийн 2016 оны төсөв, Газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг тус баталлаа.  Хуралдааны төгсгөлд  Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны тайланг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцууллаа.

zoril-3

zoril-5

zoril-4

Leave a Reply

  • Facebook