ЛИТВАД ХУРИМТЛУУЛСАН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЖЭЭ

liv-1

Алхам алхмаар хөтөлбөрийн сургагч багш нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2015 оны 10 сарын 18-25-ны өдрүүдэд Литва улсад туршлага судлахад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанзаяа, 9-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Баярсайхан нар багтжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2 цэцэрлэгийн эрхлэгчийн замын зардлыг шийдвэрлэн, дэмжжээ. Сургалтаад  хоёр орны боловсролын тогтолцоо, сургалтын бодлого, улс орны онцлогийн талаар харилцан мэдээлэл солилцсон байна. Мөн багш бэлтгэдэг их сургууль, Урлагийн академи, хувийн цэцэрлэг сургуулийн цогцолбор, бага сургууль-гимнази, улсын цэцэрлэгүүдээр зочилж, үйл ажиллагаатай танилцаж, “Багшийн олон улсын стандарт”-аар багшийн ажлыг үнэлэх аргазүйд  суралцах дадлагад хамрагдав.

4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанзаяа, 9-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Баярсайхан нар Литва улсаас хуримтлуулсан туршлага, үйл ажиллагааны мэдээллийг дүүргийн нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүргэж, Монголд хэрэгжүүлж болохуйц туршлага, шинэ санаагаа хуваалцсан байна.

liv-2

Leave a Reply

  • Facebook