Математикийн улсын 3 дугаар уралдаан дүнгээ гаргалаа

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан Математикийн улсын 3 дугаар уралдаан амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дэмжиж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ивээн тэтгэн, тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулсан нь тэмцээний зохион байгуулалт, үр дүнг өндөр түвшинд өргөснийг зохион байгуулагчдын зүгээс дүгнэн хэлж байсан юм.

 

10356752_662441273898081_6416337332111600388_n
Уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид, математикийг сонирхон боддог хүн бүрт нээлттэйгээр зохион байгуулагдаж, 14 ангилалд 1722 хүн өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Хөдөө орон нутгийн 12 аймгийн 133 хүүхэд багачууд ирж өрсөлдсөн тэмцээнийг илүү сонирхолтой, өргөн цар хүрээтэй болгосон. Уралдаанд оролцогчдын ангилал тус бүрийн 10 хүртэлх хувь нь 1:2:3 гэсэн харьцаагаар шагнагдаж, урамшуулагддагаараа онцлогтой юм.

12376027_662441377231404_4837732512798367863_nЧингэлтэй дүүрэг нь Монгол хүүхэд бүрийг “Дуун ухаан”, Тоон ухаан”-д шамдан суралцуулахын зорилгоор олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрч байгаагийн нэг нь энэхүү ажил бөгөөд эх хэл, соёл, үндэсний өв уламжлалаараа бахархдаг ирээдүйн Зөв Монгол хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх үүднээс “Ургийн бичиг”, “Монгол бичиг”-ийн өв соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх зорилтот ажлуудыг эхлүүлж, сэтгэлгээний хурдтай, өөртөө итгэлтэй, эх орныхоо хөгжлийн зүг-чигийг тодорхойлох авьяаслаг Монгол хүүхдийг бэлтгэх зорилготой байгалийн ухаан, тэр дундаа математикийн хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулан ажиллаж байна.Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр уралдаанд оролцсон хүүхэд нэг бүрийн нэрийг “Монгол бичиг” буюу калиграф урлагаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн багш, сурагчид бичиж дурсгасан олны анхаарлыг татаж байлаа.

922692_662441897231352_6882760394723542839_n

10170962_662441143898094_8521726141675684371_n

Leave a Reply

  • Facebook