16 ДУГААР ХОРООНЫ АХМАД НАСТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

hun-1

Энэ сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын ажлын албанаас ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч Д.Ядамжав нар хүрэлцэн ирсэн юм. Чингэлтэй дүүрэг 13 мянга орчим ахмадтай. Тэдгээрээс 800 гаруй нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг байна.
Дүүргийн удирдлагууд ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлээд, Чингэлтэй дүүргийн өнөөгийн шинэчлэл, бүтээн байгуулалт, цаашид хийх ажлын талаар товч танилцуулж, тэдний санал бодлыг сонссон юм. Мөн үеэр АХА тэмцээн, урлагийн тоглолт болов.

hun-2

hun-3

hun-5

hun-4

Leave a Reply

  • Facebook