ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДЫГ “АЛТАН-ОЧИР” ОДОНГООР ШАГНАВ

IMG_3024

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид 2015 оны амжилтаа тайлагнаж “Спорт өдөрлөг-2015” гала тоглолт хийлээ. Энэ үеэр дүүргийн Засаг даргын дэргэд Өсвөрийн шигшээ баг байгуулж, дүүргийнхээ хүүхэд, залуучуудын дунд биеийн тамир спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор шагнасныг тус хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Отгонцагаан гардуулан өглөө. Мөн МҮОХ-ны “Алтан-Од” медалиар Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх “Биеийн тамир, спорт хороо”-ны дарга Р.Очир-Пүрэвийг шагнав. Монголын Хүүхдийн спортын V их наадамд оролцсон 21 аймаг, 9 дүүргийн тамирчдаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийнхан багийн дүнгээр 2 дугаар байрт шалгарсан юм. Дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийнхан спортын 11 төрлөөр хичээллэдэг бөгөөд 2016 оноос 100 буудалт даам, таеквондогийн шигшээ баг нэмж байгуулахаар төлөвлөжээ.

 

IMG_3348

 

IMG_3356IMG_3363

IMG_3369

IMG_3373

IMG_3380

Leave a Reply

  • Facebook