ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 2015 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаар дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтын биелэлтийг хэлэлцэн  “Бүрэн хангалттай” гэж дүгнэсэн. Дүүргийн 2015 оны ажлын тайланг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Чингэлтэй дүүрэг 2015 онд төсвийн тодотгол хийгээгүй, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулатори, дүүргийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой 224 дүгээр цэцэрлэгийг 7 дугаар хороонд бүтээн байгуулсан. Мөн байгалийн чулуун хучилттай автозамууд ашиглалтад оруулсан, Хүүхдийн номын өргөөг орчин үеийн шаардлагад нийцүүлэн байгуулсан гээд амжилт бүтээл арвинтайгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан 2015 оныг үдэж байна.

Тайлангийн хуралд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын алба, хэлтсүүд, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нар, Хороодын ажилтнууд оролцлоо.

Мөн ажлын амжилт гаргасан алба, хэлтэс, хороодын Засаг дарга нар, ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.

IMG_4607

IMG_4378

IMG_4366

  IMG_4384

IMG_4403

Leave a Reply

  • Facebook