ЦЭРГИЙН СУРГАЛТ БЭЛТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ЗДТГ-ын хэлтсүүдийн дарга нар, мэргэжилтэн, албан хаагч, /дайчилгаа удирдах бүлэг, томилгоот бүрэлдэхүүн/, хороодуудын ажлын албадуудтай 2015 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж явууллаа. Сургалтын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга, Батлан хамгаалах товчооны дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны дарга Ж.Эрдэнэбат нарын удирдлагын бүрэлдэхүүн оролцлоо. Цэргийн сургалт бэлтгэл 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын төрийн далбаа, Дүүргийн тугийг мандуулснаар эхэлж, сургалтыг эхлүүлсэн. Энэ сургалтын үеэр 2016 оны цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах талаарх сургалт семинарыг зохион байгуулж, Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны А/08 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалах төрийн үйлчилгээг хүргэх” ажлыг дүгнэх уралдааны дүнг гаргаж шагналыг гардууллаа.

DSC_0088

DSC_0092

Энэ уралдаан нь хагас бүтэн жилээр дүгнэгдэж ирсний зэрэгцээ уралдааны зорилго нь Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн зорилготой уялдуулан зохион байгуулсан ажил, зорилт, мэдээ, тайлан, судалгаа, болвсруулалт, хэрэгжилт, түүний чанарт дүгнэлт гаргахад чиглэгдлээ.

DSC_0112

Уралдааны дүнгээр нэгдүгээр байрыг 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав даргатай ажлын алба, хоёрдугаар байрыг 3 дугаар хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол даргатай ажлын алба, гутгаар байрыг 12 дугаар хорооны Засаг дарга Ж.Оюунцэцэг даргатай ажлын албадууд эзэллээ.

Сургалтын төгсгөлд Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны дарга Ж.Эрдэнэбат нийт бие бүрэлдэхүүнтэй дүнг гаргаж, 2016 онд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг байгууллага, иргэдэд хүргэх ажилдаа өндөр гаргаж, үр бүтээлтэй санаачилгатай ажиллахыг хүсэн ерөөж, ажлын амжилт хүслээ.

DSC_0119

DSC_0146

DSC_0180

DSC_0215

DSC_0277

DSC_0301

DSC_0345

Leave a Reply

  • Facebook