Чингэлтэй Дүүргийн ”Нэг цонх “-ны үйлчилгээний 2015 оны 12 дугаар сарын мэдээ

Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

Хэлтсүүдийн хороод дээр ажиллах ирцийн мэдээг авч 7 хоног тутам нэгтгэж очиж ажиллаагүй хэлтсүүдэд 21 удаа албан шаардлагыг хүргүүлсэн.

12 дүгээр сарын байдлаар 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 17881 иргэн үйлчлүүлж 17608 санал, хүсэлт хүлээн авч, 17507 асуудлыг шийдвэрлэсэн байна.

Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 276129 иргэн үйлчлүүлж 269049 асуудлыг шийдвэрлэсэн.

Чингэлтэй Дүүргийн ”Нэг цонх “-ны үйлчилгээний 2015 оны 12 дугаар сарын мэдээ

Leave a Reply

  • Facebook