Дүүргийн 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг баталлаа

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар дүүргийн нийгэм эдийн засгийн 2013 оны зорилтын хэрэгжилтийг дүгнэж, 2014 оны зорилт болон төсвийн төслийг баталлаа.

Тус хуралдаанаар дүүргийн нийгэм эдийн засгийн 2013 оны зорилтын хэрэгжилтийг “бүрэн хангалттай” гэж дүгнэсэн байна. 2014  оны нийгэм эдийн засгийн зорилтыг “Хүнлэг орчин-Нийгмийн хөгжил”, “Нээлттэй орчин-Эдийн засгийн хөгжил”, “Тохилог орчин-Дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин-Ногоон хөгжил”, “Хяналттай орчин-Нутгийн удирдлагын хөгжил” гэсэн таван үндсэн чиглэлээр 242 ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгалаа.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзнэ үү.

Дүүргийн 2014 оны Нийгэм Эдийн Засгийн зорилт

Leave a Reply

  • Facebook