ОЙ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРАВ

21-144

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Ой, усны сан бүхий газарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/694 дугаар захирамжийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Усны тухай хууль, Ойн тухай хуулийн холбогдох заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/819 дүгээр захирамжийг үндэслэн гаргажээ.

Ингэснээр гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан ба ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой тэлэн ургах боломж бүхий газрыг тодорхойлсон солбилцлын цэгүүдийг баталжээ.

Захирамжийн хавсралтад заагдсан солбилцлын цэгүүдийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын хяналтад авч, пайз, тэмдэг тэмдэглэгээжүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан байна.

Мөн солбилцлын цэгүүдээс дотогш байршилд зуслан, суурьшлын бүс байгуулахаар хашаа, хайс хатгах, барилга байгууламж барих, иргэн, аж ахуйн нэгжид газарт олголт хийх санал оруулахгүй байх, дээрх байршилд хууль зөрчин олгогдсон газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох санал, дүгнэлт гаргахыг дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргад үүрэг болгожээ.

za---2112

gazar

 

Leave a Reply

  • Facebook