ГУДАМЖ, БАЙРНЫ ЭРГҮҮЛ, ЖИЖҮҮРҮҮД АЖИЛЛУУЛНА

hu-3

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 1дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Тэрээр, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хугацаандаа цогц ажил хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд дүүргийнхээ ИНХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бэхжүүлэх, Төр иргэний гүүр болсон иргэдийн оролцоог нэмэгдүүлж, Төрийн ажилд татан оролцуулах чиглэлээр олон ажил хийлээ. Тэдгээрийн нэг болох Хороодын Иргэдийн нийтийн хуралд дэмжлэг үзүүлэх журмыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны анхдугаар хуралдаанаар  батлуулсан. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөнд нэлээд онцлог ажлууд багтсан байгаа. Гэмт хэргийн чиглэлээр цагдаа, хүчний байгууллагуудтай хамтарч ажиллах, гудамж байрны эргүүл жижүүрүүд томилж ажиллах зэрэг шинэлэг үйл ажиллагаанд тусгагдсаныг танилцуулсан юм.
Мөн дээрх мэдээллийг иргэддээ хүргэхийг сануулаад, ажилд нь амжилт хүслээ.

hu-2

hu-1

hu-4

Leave a Reply

  • Facebook