ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД 1100 НОМ ХАНДИВЛАВ

nom-02

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн багш, ажилтнууд ном цуглуулах аян өрнүүлж шинээр  байгуулагдсан “Хүүхдийн номын өргөө”-нд 1100 ном хандивласныг  2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өглөө. Энэхүү аянд 21 цэцэрлэгийн 500 гаруй багш, ажилтан оролцжээ. Намтар түүх, ардын аман зохиол, хууль эрх зүй, эрүүл мэнд, хүүхдийн танин мэдэхүйн, үлгэр, уран зохиолын, гадаад хэл дээрх болон багшийн гарын авлага зэрэг ном багтсан байна.

Цаашид Хүүхдийн номын өргөөний хамт олонтой дүүргийн цэцэрлэгүүд хамтран ажиллахаар төлөвлөжээ.

nom-03

nom-01

 

Leave a Reply

  • Facebook