“МИНИЙ ӨВ СОЁЛ-МОНГОЛ БИЧИГ МИНУ” АЯН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

IMG_5258

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын нэрэмжит “Миний өв соёл-Монгол бичиг мину” аян амжилттай өрнөж, 2015 оны 12 дугаар сарын 28-нд Хүүхдийн номын өргөөнд хаалтын үйл ажиллагаа болсон юм. Хаалтын ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, сургуулийн удирдлагууд, багш, сурагчдын төлөөлөл оролцсон.

IMG_5347

“Миний өв соёл-Монгол бичиг мину” болзолт уралдааныг дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 7-12 ангийн сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд уралдаанд манлайлан оролцсон хамт олон, сурагчдаа шагнаж урамшуулсан юм.“Миний өв соёл-монгол бичиг мину” уралдааныг сургуулийн түвшинд амжилттай зохион байгуулж, 850 эцэг эх, 35 дугуйлангийн сурагч, 7-12 ангийн 750 гаруй сурагчийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж эцэг эх олон нийт, сурагчдад сурталчлан, түгээн дэлгэрүүлсэн Ерөнхий боловсрорлын 17 дугаар сургуулийн нийгмийн ажилтан М.Мөнхцэцэг, Монгол бичгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, 700 гаруй эцэг эх, олон нийтийн төлөөллийг татан оролцуулж, 6-7 дугаар ангийн сурагчдын хичээнгүй бичгийн цуврал үзэсэгэлэнг зохион байгуулсан 117 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Мөнхцэцэг, Сургалтын гэрийг номын өргөө болгож хүүхэд бүр номын өргөөндөө морилохдоо монгол үндэсний хувцсаараа гоёж орохоос гадна бийр, янтайгаа барин монгол бичгээр цэц оюунаа сорин өрсөлдөх содон сонин тэмцээн, Монгол бичгийн ховор номын үзэсгэлэн гаргасан зэрэг хүүхэд багачуудын өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд анхааран ажилласан Ерөнхий боловсрорлын 49 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан А.Бурмаа нарыг шагнаж урамшууллаа.

IMG_5332

Мөн “Шилдэг бүтээлийн эзэн” уралдааны тэргүүн байрыг “Тэхийн зогсоол” бүтээлээрээ 23 дугаар сургуулийн 12-а ангийн сурагч Д.Урансолонго, дэд байрыг “Намар” бүтээлээрээ 49 дугаар сургуулийн 10-а ангийн сурагч Б.Өсөхбаяр, гутгаар байрыг “Анги” бүтээлээрээ 5 дугаар сургуулийн 8-а ангийн сурагч н.Чингис эзэлсэн юм. “Шилдэг анги, хамт олон”-оор нэгдүгээр байрт 49 дүгээр сургуулийн Д.Пүрэвсүрэн багштай 10-а анги, хоёрдугаар байрт 23 дугаар сургуулийн О.Дэлгэр багштай 12-в анги, гуравдугаар байрт 17 дугаар сургуулийн З.Алтантогос багштай 9а ангийн хамт олон шалгарлаа.  Энэ үеэр Монгол хэл, бичгийн сургалтад ашиглах зориулалтаар LCD телевизийг албан бус-Насан туршийн боловсролын төв, Ерөнхий боловсролын 112, 117, 72, 61, 57, 50, 39, 37, 23 дугаар сургуулиудад өгөв. Ухаалаг самбар, Ухаалаг хэмнэлт, Ухаалаг төхөөрөмж eBeam Edge-ийг тэргүүн байрт шалгарсан 49 , 2 дугаар байрт шалгарсан 17 дугаар сургууль, гуравдугаар байрт шалгарсан 24, 5 дугаар сургуулийн удирдлагуудад гардуулан өгсөн юм.

IMG_5277

IMG_2264

IMG_2265

IMG_2297

IMG_2306

IMG_5273

IMG_2254

IMG_5227

IMG_2251

IMG_5215

IMG_5266

 

Leave a Reply

  • Facebook