ХОРООДЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРТ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

 

ZO-1

Хороодын зохион байгуулагч нарын сургалт, зөвлөгөөн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд боллоо. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Хаш-Эрдэнэ, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Дагиймаа, 19 хорооны зохион байгуулагч нар оролцов.

Зөвлөгөөнөөр Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж 2016 оны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ боловсруулах  болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Мөн Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа цэргийн тоо бүртгэл 19 хороонд хэдэн хувьтай явж байгаа танилцууллаа.. Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Хаш-Эрдэнэ Эрүүл аюулгүй байдын индексийн 19 дүгээр маягт буюу Хаягийн шилжүүлэг хийлгээгүй иргэдийн судалгааг гаргах талаар заавар зөвлөгөө өглөө.

ZO-1

Leave a Reply

  • Facebook