ЦЭРГИЙН ҮҮРЭГТЭН, БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДЫН БҮРТГЭЛ 66 ХУВЬТАЙ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/910, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/705 дугаар захирамжийн дагуу Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэл 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхэллээ.
Бүртгэл 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал дүүргийн хороодын байранд ажлын өдөр бүр 08.00-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цаг хүртэл явагдана.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд 1 дүгээр сарын 18-ны байдлаар бүртгэлийн ажил 66.00 хувьтай байна.
60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтнүүдийг иргэний цэргийн үүргээ биелүүлж бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.