ЦАГДААГИЙН 2 ДУГААР ХЭЛТСИЙНХЭН 2015 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

tsa-1

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хамт олон 2015 оны үйл ажиллагааны товч тайлангаа сэтгүүл хэлбэрээр гаргаж тайлагналаа. Цаашид иргэдэд улирал бүрийнхээ ажлыг сэтгүүл хэлбэрээр хэвлүүлэн хүргэж тайлагнахаар төлөвлөсөн байна.

Тус хэлтсийн тайланд дурдсанаар 2014 онтой харьцуулахад зарим төрлийн гэмт хэрэг өссөн боловч хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэргийн илрүүлэлт зургаан хувиар ахиж, хариуцсан хороодын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 49.1, бүлэглэсэн гэмт хэрэг 43.6, олон нийтийн газар, гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 27.3 хувиар буурч, бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт өмнөх оныхоос 2.5 хувиар өсчээ.

tsa-2

tsa-3

tsa-4

tsa-5

Leave a Reply

  • Facebook