АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

17-1.

БНТУ-ын Анкара хотын Синжан дүүргийн Засаг дарга Мустафа Тунагийн  урилагаар  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид  Анкара, Истамбул хотод  ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр төлөөлөгчид Анкара хотын Синжан дүүргээр зочилж, Анкара хотын хот төлөвлөлт болон БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн төв байр, Истамбул хотын Эсэнлэр дүүргийн дахин төлөвлөлт, Хотуудын холбоотой танилцсан байна.

БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-гаас Чингэлтэй дүүргийн Анкарагийн гудамжны тохижилтод хөрөнгө оруулалт, Хүүхдийн амбулаторит тоног төхөөрөмж, Хүүхдийн номын өргөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоног төхөөрөмж өгсөн юм.

Мөн тус байгууллагын дэмжлэгтэйгэээр “SosyalBen” Төрийн бус байгууллагын 8 Турк оюутан Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн 7-12 насны сурагчдын нийгмийн ур чадварыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

18

19-1.

Leave a Reply

  • Facebook