ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛО

IMG_5784

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болж дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явуулав.

Зөвлөгөөнөөр нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр яригдсан асуудал, өгөгдсөн үүрэг даалгаврын талаар товч мэдээлэл өглөө. Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн хэмжээнд тулгамдсан асуудал, төлөвлөсөн ажлын хэрэгжилт, биелэлтийн талаар ярилцдаг уламжлалтай.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх алба, хэлтэс, эрүүл мэнд боловсролын байгууллагуудын удирдлагууд Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2016 оны үр дүнгийн гэрээг сар шинийн баяраас өмнө байгуулна гэдгийг онцлов.

Зөвлөгөөний төгсгөлд хүйтний эрч сулрахгүй байгаатай холбоотойгоор иргэдийн болгоомжгүй байдлаас гал түймэр гарах эрсдэл бий. Тиймээс дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хороо, хэсгүүд, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, чиглэл өгөх. Мөн сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагад хэт хүйтрэлээс болж хөлдөх, ус алдах зэрэг эрсдэл гарахаас сэргийлж, үзлэг хийж, зөвлөж ажиллах зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.

IMG_5787

IMG_5788

IMG_5793

 

Leave a Reply

  • Facebook