“ТАЙВАН ХОРОО-ТАНЫ ОРОЛЦОО” АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

taho-1

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан энэ сарын 25-ны өдөр боллоо.
Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, Ж.Чимэдцогзол, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр,  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулагч Ч.Цэвэгмид, дүүргийн Прокурорын газрын прокурор Л.Бадралт, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга П.Батбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Б.Нацагдорж, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга О.Болд, Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан, Замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа нарын Зөвлөлийн гишүүдээс гадна  Зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа нар оролцов.

taho-2

Хуралдаанаар “Амар тайван-Чингэлтэй” хөтөлбөрийн биелэлттэй танилцаж, цаашид хийх ажлын талаар санал солилцов. Тус зөвлөлөөс санаачлан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах зорилгоор гудамж, байранд нийтийн эргүүл ажиллуулах санаачилга гаргаж, улмаар Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн хэмжээнд гудамж, байрны нийтийн эргүүлүүдийг ажиллуулахаар шийдвэрлэж, ажиллах журмыг баталсан билээ. Дээрх ажлын хүрээнд хорооны нутаг дэвсгэрийн байрлал, гудамж, байр, өрхийн тооноос хамаарч нийтийн эргүүлүүдийг сонгох ажлыг идэвхтэй өрнүүлснээр 18 хороонд нийт 973 иргэнийг нийтийн эргүүлээр сонгож нийтийн эргүүлийн үнэмлэхийг гардуулан өглөө. Тус зөвлөлийн хуралдаанаар хороо бүрийн ГХУСАЗСЗ-өөс ирүүлсэн саналыг үндэслэн эргүүлүүдийн нэрийг баталгаажуулж шагнах тухай баталлаа.  Мөн хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн хэрэглэх хантаазны загварыг баталсан юм. Эргүүлийг гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн талаар холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлэх боломжоор хангахын тулд Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэн холбооны дугаарууд ашиглуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

taho-3
19 хороонд 22 хэв журмын урамшилтай эргүүл, жижүүр ажиллах бөгөөд одоогоор 1, 15 дугаар хороонд эргүүл томилогдоогүй байна. Нийт 20 эргүүлийн тайлан, 1-9 дүгээр хороодын Хэв журмын урамшилт эргүүлийн тайланг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах байцаагч Б.Найдансүрэн, 10-19 дүгээр хороодын Хэв журмын урамшилт эргүүлийн тайланг Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Б.Нацагдорж нар танилцуулсны дараа хэв журмын урамшилт эргүүлийн 1 дүгээр сарын урамшууллыг олгохоор гишүүдийн 100%-ийн саналаар шийдвэрлэлээ. Цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачилга, үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, иргэд аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор “Тайван хороо-Таны оролцоо” аянг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дүүргийн 15 дугаар хороотой хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна. Мөн дүүргийн хэмжээнд хулгайн гэмт хэрэг ихэсч буйтай холбогдуулан иргэдийн орон байр, өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор сурталчилгааны материал хэвлүүлэх зардлыг гишүүд санал нэгтэй батлав.

taho-4
Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэргийн гаралтыг бүртгэх, баримтжуулах, судалгаа тайланг хадгалах ажлын хүрээнд дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шаардлагатай тавилга, техник, тоног төхөөрөмж хэрэгслийн зардлыг санхүүжүүлэхэд  дэмжлэг үзүүлэхээр гишүүд санал нэгтэй баталлаа. Цагдаагийн хоёр дугаар хэлтэс нь 170 гаруй албан хаагчтай. Хэлтсийн албан хаагчдын ажиллах орчин, тоног төхөөрөмж, ширээ сандал хүрэлцээ муу, шинэчлэх шаардлагатай байгаа юм.

taho-5

Leave a Reply

  • Facebook