49 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН “ДӨЛ” ТЭМЦЭЭНИЙ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА

IMG_7997

Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 95 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд цэрэг спортын “Дөл” тэмцээн 2 үе шаттай явагдаж байна.

Энэ тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 10, 49 дүгээр сургуулийн 5 багийн дунд явагдлаа. 49 дүгээр сургуулийн “Дөл” тэмцээний анхан шатны шалгаруулалтын нээлтэд Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчааа, дайчилгааны офицер, хошууч Н.Сүхбаатар, 49 дүгээр сургуулийн захирал Ж.Баярмаа, багш, сурагчдын төлөөлөл оролцов.

Дөл тэмцээнд ахлах ангийн сурагчид ангиараа оролцож байгаагаараа өмнөх тэмцээнүүдээс онцлогтой. Сурагчид Жагсаалын бэлтгэл, эмнэлгийн норматив, 16 тоот гимнастик, цогцолбор дасгал, салаан захирагчийн тэмцээн, урлагийн тоглолт, ханын сонин гэсэн төрлүүдээр өрсөлдөж байна.

Хоёрдугаар шатны шалгаруулалт 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болно.

IMG_7987

IMG_7985

IMG_8001

IMG_8025

IMG_8049

IMG_8059IMG_8057

 

DSC_0336

DSC_0364

DSC_0370

DSC_0343

DSC_0330

 

Leave a Reply

  • Facebook