ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 3 САРЫН АЯН ЭХЭЛЖ БАЙНА

 

che-2

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан  “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 3 сарын аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж цаашид хамтарч ажиллах зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Нээлтэнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Нарийн бичгийн дарга С.Туяа,  хороодын салбар зөвлөлийн дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

che-3
Гурван сарын аянд дүүргийн 7-19 дүгээр хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийтийн эргүүлүүд, аж ахуйн нэгж байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдах юм байна. Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 17,37,39,49,57,61,72,117 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, 11 дүгээр ангийн сурагчдад Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын  дунд  нөхөн үржихүй, хорт зуршилын хэрэглээ болон үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийн хор хөнөөлийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх,  хүүхдийн тусламжийн утас болон хүүхдийн оролцооны талаарх зөв мэдээллийг сурталчлан таниулах, мансууруулах бодисын хор холбогдолыг таниулах, урьдчилан сэргийлэх энэ талаарх тэдний ойлголт мэдлэгийг нь нэмэгдүүлэх зэрэг багц сургалтууд тус тус зохион байгуулагдана.

che-4

che-5

che-6

Leave a Reply

  • Facebook