БИЕИЙНТАМИР, СПОРТ ХОРООНЫХОНТОЙ УУЛЗЛАА

IMG_8323
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хийх ажил, шийдвэрлэх асуудлын талаар санал, бодлыг нь сонсдог уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу 2016 оны 03 дугаар сарын 2-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спорт хорооны багш, дасгалжуулагчид, Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ 13 багийн дасгалжуулагч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийнхны гаргасан амжилт, 2016 онд биеийн тамир, спортын чиглэлээр дүүргээс хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар товч танилцууллаа.

Дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Засаг даргын дэргэдэх Өсвөрийн 11 шигшээ багийн тамирчид 2015 онд спортын өндөр амжилттай байсан.

Өсвөрийн шигшээ баг Нэрэмжит тэмцээнээс 143, Улаанбаатар хотын болон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс-119, Улсын аварга шалгаруулах, Монголын Хүүхдийн спортын их наадмаас 249, Олон улсын тэмцээн, Ази тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 70 нийт 581 багц медаль хүртсэн.

2015 онд болсон Монголын хүүхдийн спортын V их наадамд оролцсон 21 аймаг, 9 дүүргийн баг, тамирчдаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид багийн дүнгээр 2 дугаар байрт шалгарсан юм. Уулзалтын төгсгөлд дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн туг, дүүргийн “Брэнд бүүк”-ийг Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвт гардуулан өглөө.

Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нар оролцов.

Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн багш-дасгалжуулагч нартай байгуулсан үр дүнгийн гэрээг гарын үсэг  зуран баталгаажууллаа.

IMG_8329

IMG_8311

IMG_8313

IMG_8328

IMG_8324

IMG_8349

IMG_8346

IMG_8348

IMG_8359

Leave a Reply

  • Facebook