“ДӨЛ” ТЭМЦЭЭНИЙ АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ӨНДӨРЛӨВ

IMG_8365

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд жил бүр зохион байгуулдаг уламжлалт “Дөл” тэмцээний анхан шатны шалгаруулалт 57 дугаар сургуулийн ахлах ангийнхны дунд болсноор өндөрлөж байна.

2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болсон 57 дугаар сургуулийн ахлах ангийнхны “Дөл” тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Л.Мөнхбат, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, сургуулийн захирал, багш, сурагчид оролцлоо.

Тус сургуулийн ахлах ангийн 6 бүлгийн сурагчид “Дөл” тэмцээний анхан шатны шалгаруулалтад өрсөлдөв.

Энэ жилийн “Дөл” тэмцээнд ахлах ангийн бүх сурагчид оролцож байгаагаараа онцлогтой. Ерөнхий боловсролын сургуулиудаас тэргүүн байрт шалгарсан ангиуд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хоёр дахь шатны шалгаруулалтад орж, шилдгүүдээ тодруулна.

IMG_8372

IMG_8426

IMG_8422

IMG_8443

IMG_8470

IMG_8492

IMG_8516

IMG_8485

IMG_8465

IMG_8533

IMG_8512

IMG_8529

IMG_8530

Leave a Reply

  • Facebook