“ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

IMG_9279

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас жил бүр Зэвсэгт хүчин байгуулагдсан ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээг зохион байгуулдаг. Уламжлалт арга хэмжээ 2016 оны 03 дугаар сарын 11-ний 11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд болно. Энэ үеэр 18 нас хүрсэн сурагчдад Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах, “Дөл” цогцолбор тэмцээнд байр эзэлсэн баг, сурагчдад шагнал гардуулах, цэргийн албан хаагчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээнүүд болно.

IMG_9171

IMG_9739

Leave a Reply

  • Facebook