17, 72 ДУГААР СУРГУУЛИЙГ ӨНДӨР ХУРДНЫ ШИЛЭН КАБЕЛЬ, ДОТООД СҮЛЖЭЭНД ХОЛБОЛОО

IMG_0251

“Цахим сургууль” дэд хөтөлбөрийн хүрээнд  орон нутгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ерөнхий боловсролын 17, 72 дугаар сургуулийг өндөр хурдны шилэн кабель, дотоод сүлжээнд холбосон ажлын нээлтийн арга хэмжээ 03 дугаар сарын 10-нд болж Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээ, 72 дугаар сургуулийн захирал Б.Өлзийжаргал болон зарим сургуулийн төлөөлөл  оролцлоо.

Тус ажлын гүйцэтгэгчээр “General tech” ХХК ажиллажээ.  17, 72 дугаар сургуулийн нийт 90 орчим анги, танхим сургуулийн дотоод сүлжээнд холбогдох боломж бүрджээ. Сургуулиуд дотоод сүлжээнд холбогдсоноор эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ дүнг цахимаар шалгах зэрэг олон давуу тал бий болж байна. Энэ үеэр bolovsrol.com цахим хуудсын хамт олон дүүргийн 10 гаруй сургуулийг албан ёсны цахим хуудастай болгосноо хүлээлгэн өгч, батламж гардуулав.

IMG_0242

IMG_0254

IMG_0285

Leave a Reply

  • Facebook