“ЭХ ОРОН –ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” АРГА ХЭМЖЭЭГ НЭЭЖ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

1

Монгол цэргийн өнгөрсөн одоо, ирээдүйг бахдам үйлсээрээ арвижуулан дархалж яваа Эрхэм хүндэт ахмад дайчид , чөлөөнд байгаа Генерал, Офицерууд, цэргийн үүргээ биелүүлж яваа ахлагч, байлдагч, Зэвсэгт хүчин, Хил, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн Та бүхэндээ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн гал халуун баярын мэндийг хүргэе?

Эр цэрэг- Эх орон-Тусгаар тогтнол гурав салшгүй амин холбоотой. Эх оронгүй тусгаар тогтнол, тусгаар тогтнолгүйгээр олдох, орших Эрх чөлөө гэж үгүй билээ. Бидний амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээсэнд оршдог.    Мөнх тэнгэрийн дор өвөг дээдсийн сүр хүчээр бий болгосон Тусгаар тогтнолоор овоглосон талбай дээр ахмад дайчид, Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагч ах, эгч нартайгаа Эх орончдын ирээдүй болж,Тусгаар тогтнолыг даян дэлхийд тунхаглан авч явах залуу үеийнхний төлөөлөл мөр зэрэгцэн жагсч, үе тэнгийн найз нөхөд нь тэднээр бахархан баярлаж байна.

10

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Дөл” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дөл” тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ахлах ангийн 3000 гаруй сурагч хармагдсан нь хүүхэд залууст эх орноороо, эр цэргийн албаар бахархах бахдал улам их төрж буйн илрэл биз ээ.    “Дөл” тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалтад Цэрэнханд захиралтай 5 дугаар сургуулийн 11д анги, Б.Чимгээ захиралтай 17 дугаар сургуулийн 10в анги, Р.Ганболд захиралтай 23 дугаар сургуулийн 12в анги Ж.Чимидрэгзэн захиралтай 24 дүгээр сургуулийн 10 г анги, Х.Батболд захиралтай 37 дугаар сургуулийн 10а анги, Б.Гантулга захиралтай 39 дүгээр сургуулийн 12б анги , Баярмаа захиралтай 49 дүгээр сургуулийн 11 а анги , Р.Даваахүү захиралтай 50 дугаар сургуулийн 11б анги, Наранбаатар захиралтай 57 дугаар сургуулийн 11 в анги, А.Мөнхчимэг захиралтай 61 дүгээр сургуулийн 10б анги, Ц.Өлзийжаргал захиралтай 72 дугаар сургуулийн 11 а анги, Д.Сэсээр захиралтай 117 дугаар сургуулийн 10 б ангийн нийт 420 сурагч авхаалж самбаагаа сорин өрсөлдөө. Дөл тэмцээнд оролцсон үеийн нөхдийнхөө бахдалыг төрүүлсэн сурагч багачууддаа талархал илэрхийлье.

Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан зохион байгуулж буй “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа, ахмад дайчид, Зэвсэгт хүчин, Онцгой, Хилийн цэрэг, Цагдаа гээд мөрдэстэй албан хаагчид, иргэд, хүүхэд залуучууд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсье.

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД  МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.

 

IMG_0331

IMG_0303

IMG_0389

IMG_0570

 

 

 

 

IMG_0362

 

IMG_0596

IMG_0642

IMG_0676

IMG_0542

 

Leave a Reply

  • Facebook