НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРГИЙН ШТАБЫНХНЫ СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

IMG_0900

Зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас спортын тэмцээн зохион байгуулж байна.

Дүүргийн Биеийн тамир, спорт хороон дээр болж буй тэмцээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцов.

Тэмцээнийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд үг хэлж, тамирчдад амжилт хүслээ.

Спортын тэмцээнд нийслэл болон есөн дүүргийн Цэргийн штабынхан сагсан бөмбөн, ширээний теннис зэрэг төрлөөр авхаалж самбаагаа сорьж байна.

IMG_0908

IMG_0880

IMG_0864

IMG_0828

IMG_0875

Leave a Reply

  • Facebook