ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ “ОЛИМПИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН ЦОМЫГ ХҮЛЭЭН АВЛАА

IMG_1228

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн цом хүлээж авах арга хэмжээ Чингэлтэй дүүргийн “Еслол хүндэтгэлийн танхим”-д 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Тус цомыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод “Олимпийн хөгжлийн дэмжих сан”-гийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар гардуулан өгөв.

Нэрэмжит цом хүлээн авах ажиллагаанд Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв,  спортын ахмад үеийн төлөөлөл Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн хоёр удаагийн аварга З.Ойдов, дунд үеийнхний төлөөлөл, самбо, жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальт Р.Сарангоо, Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчин-сурагчдын төлөөлөл оролцлоо.

Ерөнхий сайдын нэрэмжит “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн цом Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээр 21 хоногийн турш аялаад Сонгинохайрхан дүүрэгт шилжих юм.

11-12

IMG_1211IMG_1166

IMG_1175

IMG_1156

IMG_1225

IMG_1145

IMG_1150

IMG_1152

IMG_1182

IMG_1147

IMG_1259

IMG_1254

 

Leave a Reply

  • Facebook