БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

IMG_1312

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын боловсролын нийгмийн ажилтнуудын төлөөллийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзаж, санал, хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр боловсролын нийгмийн ажилтнууд өөрсдийн багаар үзүүлсэн амжилтын талаар болон ажлын онцлогтой холбоотой асуудлаар санал  солилцов. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн  хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар оролцов.

Чингэлтэй дүүргийн Боловсролын нийгмийн ажилтнууд Нийслэлийн Боловсролын нийгмийн ажилтнуудын ур чадварын уралдааны 3 удаагийн аварга, спорт наадмын 2 удаагийн 2 дугаар байрын шагнал хүртсэн амжилт үзүүлжээ. Дүүргийн Боловсролын нийгмийн ажилтнуудын дунд сургагч багш тав, тэргүүлэх зэргийн боловсролын нийгмийн ажилтан дөрөв байна.

IMG_1317

IMG_1347

IMG_1310

IMG_1308

 

 

Leave a Reply

  • Facebook