АНУ-ЫН “lUIDIA” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

IMG_1678

Америкийн нэгдсэн улсын ухаалаг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн “Luidia” компаний Ази, Номхон далай, Ойрхи дорнодын зах зээл хариуцсан захирал Jackie Park 2016 оны 03 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, энэ үеэрээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод уулзах хүсэлт тавьсны дагуу дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Future группын гүйцэтгэх захирал н.Баттулга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир болон албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд Jackie Park, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ шийдлүүдийг дэмжин, төрийн бүхий л байгууллагуудынхаа ажил үйлчилгээ, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладагт талархал илэрхийллээ. Нэн ялангуяа боловсролын байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж, хүүхэд, залуучуудыг дэмжиж байгаа нь бидний зорилго үйл ажиллагаатай нэгдэж байна хэмээн тодотголоо. Мөн “Luidia” компаниас  2016 онд гаргасан ухаалаг тоног төхөөрөмжүүдийг танилцууллаа.

Дүүргийн Засаг дарга орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмжүүдийг боловсролын салбар, тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд ашиглахын ач тусын талаар өөрийн бодлыг хуваалцаж, Цахим сургууль, Цахим ангийн загварыг гаргаж, сургалтын чанар хүртээмжийг сайжруулах судалгаа, энэ чиглэлд хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.

 

IMG_1685

IMG_1684

IMG_1681

Leave a Reply

  • Facebook