ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙЖЭЭ

vagtsin-1

Дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/202 дугаар захирамжаар хонины гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын ажлыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, дүүргийн “Содхан”мал эмнэлэг үржлийн алба, хороодтой хамтран 2016 оны 03 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Вакцинжуулалтад дүүргийн 12 дугаар хорооны иргэн А. Гансүхийн 14 хонь, 17 дугаар хорооны иргэн Д. Лхагважавын 30 хонь, О. Батцэцэгийн 30 хонь, Ж. Лхагвасүрэнгийн 50 хоньд нийт 4 өрхийн 124 хонинд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ.

vagtsin-2

vagtsin-3

Leave a Reply

  • Facebook