ГЭР ОРОНГҮЙ ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ ТООЛЖ, БҮРТГЭЛЖҮҮЛЭВ

ORN GER-1

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 137 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг тоолж, бүртгэлжүүлэх үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд 2016 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд 80 гаруй тэнэмэл иргэд хамрагдлаа. Орон гэргүй тэнэмэл иргэдийг халуун усанд оруулж, Улаан Загалмайн хороотой хамтран иж бүрэн хувцаслан, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулсан байна.

ORON GER-2

ORON GER-3

 

Leave a Reply

  • Facebook