ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ БОЛЛОО

IMG_2574

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Удирдах бүрэлдэхүүний сургалт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд боллоо. Сургалтын эхэнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Жаргалсайхан Онцгой байдлын хэлтсийн ажлаас тайлагналаа.

Мөн Хууль сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургууль, Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн дэд профессор Х.Сүхбат “Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт” сэдвээр илтгэл тавьлаа.

Энэ үеэр гамшиг, ослын дуут дохио ажиллуулж, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид гамшиг ослын үед хэрхэн тусламж үзүүлж, авран хамгаалах талаар үзүүлэх сургуулилт хийв. Маргааш буюу 2016 оны 03 дугаар сарын 24-нд улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.   Дуут дохио 16:00 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм.

IMG_2560

IMG_2579

IMG_2577

IMG_2588

IMG_2628

IMG_2631

IMG_2587

 

Leave a Reply

  • Facebook