ЗАЛУУЧУУДЫН ДУНД КИНО ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

k-1

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтэс, дүүргийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд ,гэр бүлийн хөгжлийн төв, Залуучуудын хөгжлийн төв хамтран 7-19 дугаар хороодын Иргэний танхимыг түшиглэн 2016 оны 3 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд залуучуудад зориулан “Миний эгчийн аврагч” киногоор хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулав.

“Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг чөлөөт ярилцлагын хэлбэрээр явуулж, 18-35 насны нийт 195 залуучууд оролцсон. Тус хэлэлцүүлэг сургалт нь залуучуудад Гэр бүлийн боловсрол олгож, тулгамдаж буй бэрхшээлийг хуваалцан сайн туршлага солилцсон, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлсэн, мөн тэдний дуу хоолойг сонсож идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

k-2

k-3

 

 

 

Leave a Reply

  • Facebook