50 ДУГААР СУРГУУЛИЙН АВТОЗАМЫГ ТОХИЖУУЛСАНААС ХОЙШ ОСОЛ ЗӨРЧИЛ ГАРААГҮЙ

_MG_0222

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн баруун талын зорчих хэсэг  төр нийгмийн зүтгэлтэн Л.Лааганы нэрэмжит гудамжны замыг засварлан тохижуулж, хүүхэд авто тээврийн гэмтэл осолд өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлыг 2015 онд хийж  дуусгасан юм.

Замын хоёр талаар 250 м2 газарт хайс, хашлага, явган хүний зам, ногоон байгууламж байгуулж, автозамд 99.5м2 талбайд хурд сааруулагчийг байгалийн чулуугаар өндөрсгөн хийсэн нь өвөрмөц шийдэл болсон юм.

Зорчих хэсэгт ойр байрласан  “Диана” дунд сургуулийн хашааг 1.50 см татуулж, 100 метр зайд явган хүний  иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ.

50 дугаар сургуулийн баруун талын зорчих хэсэгт шинэчлэл тохижилт хийхээс  өмнө  2012 онд 6, 2013 онд 8 авто тээврийн зөрчил гарсан бол 2015 оны тохижилт хийснээс хойших хугацаанд осол зөрчил гараагүй байна.

Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг автозамын осолд өртөхөөс урьдчилан сэргийлж  үлгэр жишээ болохуйц тохижилт хийсэн, зам тээврийн осол зөрчлийг бодитойгоор бууруулсан  гэж үнэлсэн Замын цагдаагийн  газрын “Талархал”-ыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ү.Болдбаатар  гардуулан өгсөн юм.

IMG_1644

IMG_1634

Snapshot_2016-03-25_103522

_MG_0225

50-30

50-60

50-50

50-800

50-200

Snapshot_2016-03-25_103714

_MG_0234

Leave a Reply

  • Facebook