“СУДЛААЧ 7” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

7-1

Эрүүл мэндийн байгууллагын хөгжил, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хариуцлага, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмч нарын судалгааний ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор   “Судлаач 7” онол практикийн бага хурлыг 3 сарын 24-нд  АШУҮИС –ийн Хурлын танхимд зохион байгуулсан. Онол практикийн бага хурлаар  20 судалгааны ажил хэлэлцүүлж 12 илтгэл тавигдсан. Илтгэлүүдээс шалгаруулалт хийхэд  тэргүүн байрт Сэргээн засах Уламжлалтийн тасгийн их эмч Ц.Ариунчимэг, хөдөлгөөн засалч А.Оюунгэрэл, сувилагч Гэрэл нарын  “Хүзүүний С4-С6 нугаламын  гэмтлийн дараах хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн судалгаа, дэд байрт дурангийн их эмч Н. Цолмонгийн  Эрүүл мэндийн төвийн  Дурангийн кабинетаар үйлчлүүлсэн иргэдийн дундах ходоод, улаан хоолойн хавдрын тохиолдлыг дуран болон биопсийн шинжилгээнд илэрсэн өөрчлөлтөөр судалсан байдал, гутгаар байрт дотрын их эмч Б.Тунгалагийн дүүргийн эрүүл мэндийн төвийн  эмч нарын дунд явуулсан илүүдэл жин,  таргалалтын түвшин, зүрх судасны өвчний эрсдэлийн судалгаа  илтгэл шалгарав.

7-2

7-3

 

 

 

Leave a Reply

  • Facebook