АЖ ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН ТООЛЛОГЫН БҮРТГЭЛ 4 ДҮГЭЭР САРЫН 4,5-НД БОЛНО

TSAAS

Аж үйлдвэрийн улсын тооллоготой холбогдуулан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, Сангийн сайдын 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 103 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад заасан эдийн засгийн салбарын “С” ангилалд багтах  аж ахуйн нэгжүүд бүртгэлд хамрагдана.

Бүртгэлийг Аж үйлдвэрийн яамны спорт зааланд 2016 оны 04 дүгээр сарын 5.6-ны өдрүүдэд ажлын цагаар явуулах  юм байна.  Бүртгүүлэхдээ 2015 оны жилийн эцсийн санхүү, татварын тайлан, 2015 онд үйлдвэрлэсэн болон ирэх 5 жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ, компаний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компани болон бүтээгдэхүүний танилцуулга, зураг, логог цахимаар өгнө.

TSAAS

Leave a Reply

  • Facebook