ИРГЭН ТАНЫ ҮНЭТЭЙ САНАЛ ДҮҮРЭГ, ХОРООНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГОД ТУСГАГДАНА

1-1 

 

Төсвийн тухай хуулийн 58, 60, 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2012 оны 244, 2014 оны 43 дугаар тушаалыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2 дугаар сарын 5-ны өдрийн А/30 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засаг даргын Тамгын газраас хороодын Зохион байгуулагч, Нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалтаар ОНХС-ийн иргэдээс санал авах шинэчилсэн хуудсыг танилцуулж, анхан шатандаа санал авах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах мэдээлэл, арга зүйгээр хангаж ажиллалаа.

Энэ сургалт нь  дүүрэгт сүүлийн 4 жилд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэлээр, мөн хороо тус бүрээр товхимол болгон гаргасан номыг өрх бүрд хүргүүлэхээр гардуулсанаараа онцлог болж байна.

Иргэн бүр өөрийн хороондоо хийгдсэн ажлуудаа зураг, дэлгэрэнгүй мэдээллийн хамт тайлан байдлаар, бодитойгоор харах, мэдээллээр хангагдах боломж бүрдэж байгаа нь дараа оны ажлаа оновчтой төлөвлөх, ил тод байдлыг хангах ач холбогдолтой болж байгаа юм.

 

khoroo 16

khoroo 19

khoroo 118

ch 1-2HUUDASHUUDAS

Leave a Reply

  • Facebook