ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “СПОРТ НААДАМ-2016” АХМАДЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БОЛЖ БАЙНА

 

IMG_3549

‘’Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд  Чингэлтэй дүүргийн 19 хороодны ахмадуудын “Спорт наадам-2016” тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 26-27 ны өдрүүдэд Хийн дасгал, Ширээний шагай, Софт волейбол, Цэнгээнт бүжиг гэсэн спортын 4 төрлөөр зохион байгууллаа.  Тус тэмцээнд спортын 4 төрлөөр давхардсан тоогоор 65 багийн 520 тамирчин оролцов.

Хийн дасгалын төрөлд 1-19 дүгээр хорооны 13 багийн 260 тамирчин оролцож тэргүүн байранд 19 дүгээр хороо, дэд байрт 6 дугаар хороо, гутгаар байрт 17 дугаар хорооны баг, бүжгийн тэмцээнд   1 дүгээр байрт 1 дүгээр хороо, 2 дугаар байрт 7 дугаар хороо, 3 дугаар байрт 19 дүгээр хорооны бүжгийн хосууд орлоо  Ширээний шагайн тэмцээнд 19 хорооны 114 тамирчин оролцож тэргүүн байрт 5 дугаар хороо, дэд байрт 19 дүгээр хороо, гутгаар байрт 16 дугаар хорооны баг, софт гар бөмбөгийн төрөлд 17 багийн 136 тамирчин өрсөлд нэгдүгээр байрыг 9 дүгээр хороо, 2 дугаар байрыг 19 дүгээр  хороо, гуравдугаар байрыг 2 дугаар хорооны баг эзэллээ. Ахмадуудын  спортын тэмцээн 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжлэв.

IMG_3635

IMG_3664

IMG_3724

IMG_3589

IMG_3627

.                                                   НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС, БИЕИЙН ТАМИР ,СПОРТ ХОРОО

Leave a Reply

  • Facebook